ДОРНОД АЙМГИЙН ДОРНОД ИХ СУРГУУЛЬ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД НЯ-БО МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БАЙГАА СУРАЛЦАГЧДЫН ДУНД "ТАЛ НУТГИЙН ТООЦООЛОЛ" ЦАХИМ ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дорнод аймгийн Дорнод ис сургууль, Политехник коллежид НЯ-БО мэргэжлээр 2, 3 дугаар курст ​суралцаж байгаа суралцагчдын дунд 4 дугаар сарын 15,16-ны өдөр  цахимаар амжилттай явагдаж шилдэг суралцагчдаа тодрууллаа

Олимпиадыг анх Дорнод Политехник коллеж нь 2007 онд  өөрийн сургуулийн суралцагчдын дунд зохион байгуулж байжээ. 2009 оноос Дорнод Их сургуультай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жилийн олимпиадын онцлог нь Дорнод аймаг дахь Боловсрол соёлын газар, МБС-ын ҮМАЗТөвийн бүс хариуцсан алба, 2 сургуулийн хамтаар зохион байгууллаа.  

Олимпиад 2 үе шаттайгаар зохин байгуулагдсан бөгөөд 2 сургуулийн нийт 25 суралцагч оролцож эрдэм мэдлэг оюун ухаанаараа өрсөлдлөө.  

1-р шатанд онолын мэдлэг шалгах тестийн сорилоор авч ерөнхий шүүгч зохион байгуулагчаар БСГазрын ЕБС-ийн Математик, мэдээллийн технологийн багш нарыг хариуцсан арга зүйч Б.Бямбаханд  ажиллаа.

2-р шатанд суралцагчдын ур чадвар шаардсан Цогц бодолтоор авч шүүгч хянагчаар Бүс хариуцсан албаны мэдээллийн технологи, ХЗЗСудалгаа, сургалт хариуцсан арга зүйч Б.Болорчимэг, Дорнод Их сургуулийн мэргэжлийн багш Д.Янжмаа, Политехник коллежийн багш Б.Сүнжидмаа нар ажиллаа.

Уралдааны дүнгээс

2-р дамжаанд:

I-р байр Дорнод Политехник коллежийн суралцагч Очирбат Очирдулам

II-р байр Дорнод Политехник коллежийн суралцагч Энхтүвшин Төгсжаргал

III-р байр Дорнод Политехник коллежийн суралцагч Энхтүвшин Ууганжаргал

3-р дамжаанд:

I-р байр Дорнод Политехник коллежийн суралцагч Ганбат Номин

II-р байр Дорнод Их сургуулийн суралцагч Батжаргал Оюунжаргал

III-р байр Дорнод их сургуулийн суралцагч Батболд Төрмөнх нар тус тус шалгарлаа байлаа.

Уралдаанд оролцсон нийт суралцагч, хамтран ажилласан мэргэжлийн багш нартаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

Нээлтийн ажиллагаа 1-р шат


2-р шатны үйл явц








Хуваалцах:

ЗҮҮН БҮСИЙН ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ БАГШААР З.ОЮУ, О.ТӨГӨЛДӨР, Д.БЯМБАСҮРЭН НАР ШАЛГАРЛАА

Зүүн бүсийн харьяа МБСБ-уудын багш нарын дунд "Шилдэг арга зүйтэй багш 2021" улсын уралдааны хоёрдугаар шатанд зүүн, говийн бүсийн МБС-ын 13 сургуулийн 26 багш ур чадвараа сорин амжилттай оролцлоо.

Сайн туршлагаа хуваалцъя уриатай бүсийн уралдаанд ерөнхий эрдмийн хичээлээр Дорнод МСҮТөвийн физикийн багш З.Оюу "Цахилгаан орон ба Соронзон орон", мэргэжлийн хичээлээр Дорноговь МСҮТөвийн цахилгааны багш О.Төгөлдөр "Айлын самбарын тоноглолуудыг холбох", бүсийн дадлагад суурилсан онцлог хичээлээр Дорнод ПК-ийн малын эмч багш Д.Бямбасүрэн "Эм малын үржлийн эрхтэн, түүний бүтэц байршил тогтоох" вебинар хичээлээр шалгарлаа.
Шилдэг хичээлийн бичлэгийг нийт оролцогч нартаа хуваалцан, багш бүрийн сайн туршлагыг онцлон тэмдэглэв. Зочин шүүгчээр Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, зөвлөх багш Х.Баясгалан, Монгол улсын мастер оёдолчин, тэргүүлэх багш Б.Мөнхбат, цахилгааны багш Х.Отгонтуяа,математик-мэдээлэл зүйн багш Л.Уугансарнай, инженер багш Б.Уянга, зөвлөх Д.Энхжаргал, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн физикийн багш С.Төмөрбямба, 1-р сургуулийн математикийн багш Б.Батзориг нар ажиллалаа гэж МБСҮМАЗТ-ийн Зүүн бүс хариуцсан алба мэдээллээ.



Хуваалцах:

Тал нутгийн тооцоолол



Нягтлан бодогч мэргэжлийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулах "Тал нутгийн тооцоолол" цахим олимпиад
Хамрах хүрээ:  Дорнод их сургууль, Дорнод Политехник коллежд НЯГЛТАН БОДОГЧ  мэргэжлээр суралцаж буй 2,3 дугаар курсийн оюутнууд
Хугацаа: 2020.04.15,16



Тал нутгийн тооцоолол

1-р шат

 2021 оны 04 сарын 15-ны өдөр

10.00 цагт Тестын шалгалт эхэлнэ.

 2-Р КУРС ЭНД ДАРЖ ОРОЛЦОНО УУ   нууц үг: 3579

 3-Р КУРС ЭНД ДАРЖ ОРОЛЦОНО УУ   нууц үг: 9753

                           /09.57 цагт идэвхжинэ. Үргэлжлэх хугацаа 60 минут/

12.00 цагт ОНООНЫ ЖАГСААЛТ  www.dornodedu.mn сайт,  ДҮН МЭДЭЭЛЭЛ  дарж харна уу

Даалгавар

 2-Р КУРС ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ  

 3-Р КУРС ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ


                                                                   2-р шат

 2021 оны 04 сарын 16-ны өдөр

10.00 цагт Бодолт эхэлнэ. 

 2-Р КУРС ЭНД ДАРЖ ОРОЛЦОНО УУ

 3-Р КУРС ЭНД ДАРЖ ОРОЛЦОНО УУ

                           / Үргэлжлэх хугацаа 180 минут/

15.30 цагт ОНООНЫ ЖАГСААЛТ  www.dornodedu.mn сайт,  ДҮН МЭДЭЭЛЭЛ  дарж харна уу

                                                                   



Хуваалцах:

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЗҮҮН БҮСИЙН ЭЭЛЖИТ XII БАГА ХУРАЛ 3 ТӨРЛӨӨР ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА


Зүүн бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын дунд жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг ээлжит XII бага хурал 3 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймаг дахь МСҮТөвөөс цахим байдлаар амжилттай явагдаж, аваргуудаа тодрууллаа.
Бага хурлыг анх Дорнод аймаг дахь Политехник коллеж санаачлан багш нарын дунд судалгааны илтгэлийн уралдаанаар эхэлж байсан бол өдгөө өргөжин 9 төрлөөр 3 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.
Бага хурлын эхний хэсэгт энэ хичээлийн жил үйл ажиллагааг сайжруулах зорилт болгон тавьсан хүний нөөц, дотоод чанарын баталгаажуулалтын ажилтнуудын дунд “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжлийн асуудалд хүний нөөц, чанарын үнэлгээ, дотоод хяналтын үүрэг оролцоо” сэдвээр “Шилдэг судлаач ажилтан”, цахим сургалтын платформ бий болгоход багш нарыг хөгжүүлэх чиглэлээр “Цахим технологич багш”, багш, ажилтны англи хэлний авьяасыг хөхүүлэх “Урлагийн цогц төрөл” зэрэг уралдааны 3 төрөлд 60 гаруй багш ажилтан оролцож, мэдлэг, чадвар, авьяасаа сорилоо. Үүнд:
👩‍💻👩‍💻👩‍💻
Хүний нөөцийн ажилтны илтгэлийн төрөлд:
Сүхбаатар аймаг дахь МСҮТ-ийн хүний нөөцийн ажилтан Э.Дарьбаяр Тэргүүн байр
Хэнтий аймаг дахь ПК-ийн хүний нөөцийн ажилтан Г.Гэрэлтуяа Дэд байр
👩‍💼👩‍💼👩‍💼
Дотоод чанарын баталгаажуулалтын ажилтны илтгэлийн төрөлд:
Сүхбаатар аймаг дахь МСҮТөвийн Н.Дуламсүрэн Тэргүүн байр
Хэнтий аймаг дахь ПК-ийн Н.Нарантуяа Дэд байр
🧑‍🏫🧑‍🏫🧑‍🏫
Ерөнхий эрдмийн хичээлийн төрөлд:
Дорнод аймаг дахь МСҮТ-ийн Физикийн багш З.Оюу Тэргүүн байр
Сүхбаатар аймаг дахь МСҮТ-ийн Математикийн багш С.Ууганболор Дэ

д байр
👩‍🍳👷‍♀️🧑‍🌾
Мэргэжлийн хичээлийн төрөлд:
Дорнод аймаг дахь МСҮТ-ийн багш О.Оргилтуяа “Компьютерын оператор” хичээлээр Тэргүүн байр
Дорнод аймаг дахь МСҮТ-ийн багш П.Отгонсайхан "Аяллын хөтөч” хичээлээр Дэд байр
Хэнтий аймаг дахь ПК-ийн багш Б.Бадамханд “Цахилгаан” хичээлээр Дэд байр
Дорнод аймаг дахь ПК-ийн багш Бямбасүрэн "Малын асаргаа” хичээлээр гутгаар байр эзэллээ.
💃🕺👯‍♀️
Урлагийн цогц мэндчилгээний төрөлд:
Бор-Өндөр МСҮТ, Хэнтий ПК, Сүхбаатар МСҮТ амжилттай оролцлоо.
Мөн өөрийн ажлын “Сайн туршлага” –аа Дорнод аймаг дахь ПК-ийн дотоод чанарын баталгаажуулалтын ахлах ажилтан Д.Гандулам, Дорнод аймаг дахь МСҮТ-ийн Хүний нөөцийн ажилтан Н.Дэлгэрсүх нар түгээлээ.

Хуваалцах:

Цаг тоолол


;

Хуанли

Видео

Зар мэдээлэл

1.

Tags