Зүүн бүсийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын дунд жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг ээлжит XII бага хурал 3 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймаг дахь МСҮТөвөөс цахим байдлаар амжилттай явагдаж, аваргуудаа тодрууллаа.
Бага хурлыг анх Дорнод аймаг дахь Политехник коллеж санаачлан багш нарын дунд судалгааны илтгэлийн уралдаанаар эхэлж байсан бол өдгөө өргөжин 9 төрлөөр 3 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.
Бага хурлын эхний хэсэгт энэ хичээлийн жил үйл ажиллагааг сайжруулах зорилт болгон тавьсан хүний нөөц, дотоод чанарын баталгаажуулалтын ажилтнуудын дунд “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжлийн асуудалд хүний нөөц, чанарын үнэлгээ, дотоод хяналтын үүрэг оролцоо” сэдвээр “Шилдэг судлаач ажилтан”, цахим сургалтын платформ бий болгоход багш нарыг хөгжүүлэх чиглэлээр “Цахим технологич багш”, багш, ажилтны англи хэлний авьяасыг хөхүүлэх “Урлагийн цогц төрөл” зэрэг уралдааны 3 төрөлд 60 гаруй багш ажилтан оролцож, мэдлэг, чадвар, авьяасаа сорилоо. Үүнд:
Хүний нөөцийн ажилтны илтгэлийн төрөлд:
Сүхбаатар аймаг дахь МСҮТ-ийн хүний нөөцийн ажилтан Э.Дарьбаяр Тэргүүн байр
Хэнтий аймаг дахь ПК-ийн хүний нөөцийн ажилтан Г.Гэрэлтуяа Дэд байр
Дотоод чанарын баталгаажуулалтын ажилтны илтгэлийн төрөлд:
Сүхбаатар аймаг дахь МСҮТөвийн Н.Дуламсүрэн Тэргүүн байр
Хэнтий аймаг дахь ПК-ийн Н.Нарантуяа Дэд байр
Ерөнхий эрдмийн хичээлийн төрөлд:
Дорнод аймаг дахь МСҮТ-ийн Физикийн багш З.Оюу Тэргүүн байр
Сүхбаатар аймаг дахь МСҮТ-ийн Математикийн багш С.Ууганболор Дэ
д байр
д байр
Мэргэжлийн хичээлийн төрөлд:
Дорнод аймаг дахь МСҮТ-ийн багш О.Оргилтуяа “Компьютерын оператор” хичээлээр Тэргүүн байр
Дорнод аймаг дахь МСҮТ-ийн багш П.Отгонсайхан "Аяллын хөтөч” хичээлээр Дэд байр
Хэнтий аймаг дахь ПК-ийн багш Б.Бадамханд “Цахилгаан” хичээлээр Дэд байр
Дорнод аймаг дахь ПК-ийн багш Бямбасүрэн "Малын асаргаа” хичээлээр гутгаар байр эзэллээ.
Урлагийн цогц мэндчилгээний төрөлд:
Бор-Өндөр МСҮТ, Хэнтий ПК, Сүхбаатар МСҮТ амжилттай оролцлоо.





ReplyDeleteHi hi hi hi