Дорнод аймгийн Дорнод ис сургууль, Политехник коллежид НЯ-БО мэргэжлээр 2, 3 дугаар курст суралцаж байгаа суралцагчдын дунд 4 дугаар сарын 15,16-ны өдөр цахимаар амжилттай явагдаж шилдэг суралцагчдаа тодрууллаа
Олимпиадыг анх Дорнод Политехник коллеж нь 2007 онд өөрийн сургуулийн суралцагчдын дунд зохион байгуулж байжээ. 2009 оноос Дорнод Их сургуультай хамтарч жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жилийн олимпиадын онцлог нь Дорнод аймаг дахь Боловсрол соёлын газар, МБС-ын ҮМАЗТөвийн бүс хариуцсан алба, 2 сургуулийн хамтаар зохион байгууллаа.
Олимпиад 2 үе шаттайгаар зохин байгуулагдсан бөгөөд 2 сургуулийн нийт 25 суралцагч оролцож эрдэм мэдлэг оюун ухаанаараа өрсөлдлөө.
1-р шатанд онолын мэдлэг шалгах тестийн сорилоор авч ерөнхий шүүгч зохион байгуулагчаар БСГазрын ЕБС-ийн Математик, мэдээллийн технологийн багш нарыг хариуцсан арга зүйч Б.Бямбаханд ажиллаа.
2-р шатанд суралцагчдын ур чадвар шаардсан Цогц бодолтоор авч шүүгч хянагчаар Бүс хариуцсан албаны мэдээллийн технологи, ХЗЗСудалгаа, сургалт хариуцсан арга зүйч Б.Болорчимэг, Дорнод Их сургуулийн мэргэжлийн багш Д.Янжмаа, Политехник коллежийн багш Б.Сүнжидмаа нар ажиллаа.
Уралдааны дүнгээс
2-р дамжаанд:
I-р байр Дорнод Политехник коллежийн суралцагч Очирбат Очирдулам
II-р байр Дорнод Политехник коллежийн суралцагч Энхтүвшин Төгсжаргал
III-р байр Дорнод Политехник коллежийн суралцагч Энхтүвшин Ууганжаргал
3-р дамжаанд:
I-р байр Дорнод Политехник коллежийн суралцагч Ганбат Номин
II-р байр Дорнод Их сургуулийн суралцагч Батжаргал Оюунжаргал
III-р байр Дорнод их сургуулийн суралцагч Батболд Төрмөнх нар тус тус шалгарлаа байлаа.
Уралдаанд оролцсон нийт суралцагч, хамтран ажилласан мэргэжлийн багш нартаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Нээлтийн ажиллагаа 1-р шат







No comments:
Post a Comment