Зүүн бүсийн харьяа МБСБ-уудын багш нарын дунд "Шилдэг арга зүйтэй багш 2021" улсын уралдааны хоёрдугаар шатанд зүүн, говийн бүсийн МБС-ын 13 сургуулийн 26 багш ур чадвараа сорин амжилттай оролцлоо.
Сайн туршлагаа хуваалцъя уриатай бүсийн уралдаанд ерөнхий эрдмийн хичээлээр Дорнод МСҮТөвийн физикийн багш З.Оюу "Цахилгаан орон ба Соронзон орон", мэргэжлийн хичээлээр Дорноговь МСҮТөвийн цахилгааны багш О.Төгөлдөр "Айлын самбарын тоноглолуудыг холбох", бүсийн дадлагад суурилсан онцлог хичээлээр Дорнод ПК-ийн малын эмч багш Д.Бямбасүрэн "Эм малын үржлийн эрхтэн, түүний бүтэц байршил тогтоох" вебинар хичээлээр шалгарлаа.
Шилдэг хичээлийн бичлэгийг нийт оролцогч нартаа хуваалцан, багш бүрийн сайн туршлагыг онцлон тэмдэглэв. Зочин шүүгчээр Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, зөвлөх багш Х.Баясгалан, Монгол улсын мастер оёдолчин, тэргүүлэх багш Б.Мөнхбат, цахилгааны багш Х.Отгонтуяа,математик-мэдээлэл зүйн багш Л.Уугансарнай, инженер багш Б.Уянга, зөвлөх Д.Энхжаргал, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн физикийн багш С.Төмөрбямба, 1-р сургуулийн математикийн багш Б.Батзориг нар ажиллалаа гэж МБСҮМАЗТ-ийн Зүүн бүс хариуцсан алба мэдээллээ.





No comments:
Post a Comment