“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СОЁЛ, ХАНДЛАГА” СУРГАЛТААР САРЫН АЯНАА ЭХЛҮҮЛЛЭЭ



Мэргэжлийн боловсрол сургалтын салбар “Хамгаас түрүүнд ХАБЭА” уриатай хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёл хандлага” сургалт зөвлөгөөнөөр эхлүүллээ.
Сургалтад хамгийн түрүүнд олон улсын ISO стандарт нэвтрүүлсэн Дорнод Политехник коллежийн сургалтын менежер, ХАБЭА-н сургагч багш Б.Рэнцэнчой дээрх сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.
Үйлдвэрлэлийн ослоор нас барагчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх олон улсын өдрийг угтан нэг сарын аяныг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Мэргэжлийн боловсрол сургалтыг салбар Аяныг МБСҮМАЗТ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу зохион байгуулна. Энэ хүрээнд сургалтын байгууллагын захирал, менежер, арга зүйч, ХАБЭА-н ажилтан, дотоод хяналт, нийгмийн түншлэлийн ажилтан, нягтлан, эмч, байрын багш, ХАБЭА-н мэргэжлийн багш нарын хамтарсан уулзалт хэлэлцүүлэг, сургалт, зөвлөгөө зэрэг үйл ажиллагааг төлөвлөөд байна.
Аяныг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар МБСҮМАЗТ-ийн Баруун бүс хариуцсан арга зүйн албаны менежер Б.Галбаатар ажиллаж дээрх хөтөлбөр төлөвлөгөөг оролцогчдод танилцууллаа.

дээлэл өглөө.

Хуваалцах:

No comments:

Post a Comment

Цаг тоолол


;

Хуанли

Видео

Зар мэдээлэл

1.

Tags